Ахлах санхүүгийн менежер /гадны банк СБ-н зээл, комплайнс/
Ulaanbaatar,
Mongolia
Ажлын байрны зорилго:
Гадаадын банк, олон улсын санхүүгийн байгууллагуудаас (ОУСБ) эх үүсвэр, зээл санхүүжилт татах, хэлцэл хийх, зээлийн гэрээний биелэлт болон олон улсын комплайнс, тайлагналын стандартыг чанд мөрдүүлж ажиллахад оршино.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
ОУ-ын банк, санхүүгийн байгууллагатай харилцаа тогтоох, мэдээллийн урсгалыг хариуцах;
ОУ-ын банк, санхүүгийн байгууллагатай хийх хурал уулзалтыг зохион байгуулах, Группийг төлөөлөх оролцох;
Хурал уулзалтад зориулсан танилцуулга, мэдээлэл бэлдэх, сайжруулах, тогтмол шинэчлэх;
Группийн хэрэгцээнд тулгуурласан зээл, санхүүжилтийн хүсэлт гаргах;
ОУ-ын банк, санхүүжүүлэгчидтэй зээл болон бусад нөхцөлөөр хамтран ажиллах нөхцөл, шаардлагуудыг Группийн нийтлэг эрх ашгийн хүрээнд харилцан тохиролцох;
Санхүүжилтийн шаардлагатай баримт бичгийг цаг хугацаанд нь бүрдүүлж, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх;
ОУ-ын банк, санхүүгийн байгууллагатай байгуулах зээлийн гэрээ, барьцаа батлан даалтын гэрээ, бусад гэрээний төслийг эцэслэх, батлуулах ажлыг зохион байгуулах;
Шаардлагатай тохиолдолд бусад чиглэлээр амаар болон бичгээр орчуулга хийх;
Тавигдах шаардлага:
Санхүүгийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй ба мэргэжлээрээ ажилласан туршлагатай;
Групп компанид эх үүсвэр бүрдүүлэх, санхүүжилтийн гэрээ хэлцэл байгуулах, гадны зээл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
Ёс зүйтэй, эерэг хандлагатай, ахисан түвшний харилцааны ур чадвартай байх;
Санаачлагатай, суралцах чадвар сайтай, хурдтай;
Багаар болон бие даан ажиллах чадвартай;
Тогтвор суурьшилтай өсөж, хөгжиж ажиллах эрмэлзэлтэй;
Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн ялангуяа excel дээр ажиллах чадвар сайн байх;
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл:
Сонголттой цагийн хуваарь;
Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
Хоол унааны хөнгөлөлт, эрүүл мэндийн даатгалд хамрагдах;
2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;
Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг
хүлээн авах
авах
хийх
гаргах
Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг
- Эерэг зөв хандлага
- Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
- Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
- Багаар болон бие даан хурдтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.
* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.