Skip to Content

Зээлийн судалгааны мэргэжилтэн

--Таван Богд Финанс ББСБ ХХК--

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. ББСБ борлуулалтын стратеги тодорхойлон хэрэгжүүлж борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийг ханган ажиллах, тайлагнах

  2. Чанартай зээлийн багц бүрдүүлэн зээлийн эрсдэлийн түвшинг ББСБ хүлээн зөвшөөрөх хувь хэмжээнд барихад анхаарч ажиллах

  3. Харилцагчийн бүх төрлийн хүсэлтийг шийдвэрлэх, гүйцэтгэх, тайлагнах

  4. Харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийн судалгаа гүйцэтгэх, санал танилцуулах

  5. Борлуулалтын үйл ажиллагааг хялбаршуулах, автоматжуулахад санал өгөх, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх

  6. Зээлийн үйл ажиллагааг хурдан, тасралтгүй зохион байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Санхүү, банк, эдийн засагч, бизнесийн удирдлага чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй,

  2. Банк санхүүгийн салбарт 3-аас дээш жил зээлийн судалгаа, шийдвэр гаргалтын чиглэлээр ажилласан туршлагатай,

  3. Бизнес төлөвлөлт хийх чадвартай,

  4. Хэрэглэгчийн суурь, зорилтот зах зээл , маркетингийн стратегийн талаар мэдлэгтэй,

  5. Ёс зүйтэй, хариуцлагатай, хурдтай, эерэг үзэл хандлагатай байх

  6. Шийдвэр гаргах, багаар ажиллах чадвартай,

Компанийн зүгээс ажилтанд санал болгох үнэ цэнэ

  1. Хагас жилд, жилийн эцэст урамшуулал цалин
  2. Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/
  3. Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ.
  4. Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт
  5. Уян хатан цагийн систем
  6. Ажилтны хуримтлалын хөтөлбөр
  7. Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө авах үйлчилгээ

Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг

01
Анкет
хүлээн авах
02
Шалгалт
авах
03
Ярилцлага
хийх
04
Шийдвэр
гаргах
05
Зар хаах

Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг

  • Эерэг зөв хандлага
  • Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
  • Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
  • Багаар болон бие даан хурдтай ажиллах

Нэмэлт мэдээлэл

Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.

* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.