Skip to Content

Зээл төлүүлэлтийн мэргэжилтэн

--Таван Богд Финанс ББСБ ХХК--

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Авлага барагдуулах, зээл төлүүлөх үйл ажиллагаанд тусгай активын мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд мэдэгдэл хүргүүлэх, авлагатай холбоотой материалыг хүлээн авах, нотлох баримтын бүрдүүлбэрийг шалгах, хариуцсан ажилтнаас шаардах, бүртгэх, холбогдох хууль хяналтын байгууллагад өргөдөл, гомдол, нэхэмжлэл, хүсэлт гаргаж хэргийг шийдвэрлүүлэх ажиллагааг зохион байгуулах, Өргөдөл, гомдол нэхэмжлэлд холбогдуулан хариу тайлбар гаргах, шаардлагатай нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулах, хариуцагч төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эвлэрлийн гэрээ байгуулах, авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулна.
  2. ЗГБӨ, Ангилал өөрчлүүлэх, шүүхэд шилжүүлэх бүхий л зээлийн санал дүгнэлтийг ТАМ-үүдээс хүлээн авах, саналыг боловсруулах, холбогдох хороогоор шийдвэрлүүлж, гүйцэтгэлийг хангуулж ажиллах;
  3. Гэрээний дагуу төлбөр төлөгдөхгүй зөрчигдсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулна.
  4. Маргаантай тохиолдолд нотлох баримтуудыг бүрдүүлэн шүүх хуралдаанд компанийн эрх ашгийг төлөөлөн оролцох, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол бүх шатны шүүх болон эрх бүхий байгууллагад давж заалдах гомдол гаргах, хянан шийдвэрлүүлэх
  5. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгдөхгүй зөрчигдсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж, компанийг төлөөлөн ажиллах, авлагыг барагдуулах хүртэл ажиллагааг зохион байгуулна

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Санхүү, банк, эдийн засаг, эрсдлийн шинжилгээ, статистик, хууль эрх зүй чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Банк санхүүгийн салбарт 2-с доошгүй жил ажилласан байх;
  3. Эдийн засаг, бизнес, хуулийн талаар талаар өргөн мэдлэгтэй байх;
  4. Санал бодлоо үгээр болон бичгээр илэрхийлэх чадвартай;
  5. Багаар ажиллах, бусдыг ойлгох, хариуцлага хүлээх, чиг үүргийг бусдад ойлгуулах чадвартай;

Компанийн зүгээс ажилтанд санал болгох үнэ цэнэ

  1. Хагас жилд, жилийн эцэст урамшуулал цалин
  2. Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/
  3. Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ.
  4. Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт
  5. Уян хатан цагийн систем
  6. Ажилтны хуримтлалын хөтөлбөр
  7. Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө авах үйлчилгээ

Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг

01
Анкет
хүлээн авах
02
Шалгалт
авах
03
Ярилцлага
хийх
04
Шийдвэр
гаргах
05
Зар хаах

Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг

  • Эерэг зөв хандлага
  • Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
  • Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
  • Багаар болон бие даан хурдтай ажиллах

Нэмэлт мэдээлэл

Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.

* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.