Санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга
Ulaanbaatar,
Mongolia
Ulaanbaatar,
Mongolia
Ажлын байрны зорилго:
Группийн санхүүгийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангаж, тогтвортой өсөлтийг бий болгох санхүүгийн удирдлагаар хангах, охин компаниудын бизнесийн тогтвортой байдлыг ханган зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх, макро орчны хүчин зүйлийн өөрчлөлтийг таамаглаж зах зээлийн судалгаа мэдээллээр хангах, охин компаниудын санхүүгийн тоон баримтад дүн шинжилгээ хийх замаар үр ашгийг нэмэгдүүлэх шинэ санал санаачилга гаргаж хэрэгжүүлэх, санхүүгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, хяналтыг гүйцэтгэх замаар охин компаниудыг санхүүгийн удирдлага, чиглүүлэг, дэмжлэгээр хангаж ажиллахад оршино.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Группийн хэмжээнд охин компаниудын бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх;
- Группийн болон охин компаниудын урт болон богино хугацааны санхүүгийн төлөвлөлт боловсруулах, нэгтгэх, хэрэгжүүлэлтийг удирдах;
- Группийн санхүүгийн үр ашгийг тогтвортой өсгөх, санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой ашиглах, санхүүгийн эрсдэлийг бууруулах;
- Шинэ төсөл хөтөлбөрийн зах зээлийн судалгаа, санхүүгийн тооцоолол, шинжилгээ хийж шийдвэр гарахад дэмжлэг үзүүлэх;
- Санхүүгийн гүйцэтгэлийн тайлан гаргаж, ашигт ажиллагаа болон зардлын үр ашгийг шинжилж дүгнэлт өгөх, авах арга хэмжээ тодорхойлох, хэрэгжүүлэх;
- Санхүүгийн модел боловсруулах, хөгжүүлэх, оновчтой ашиглах;
- Хөрөнгө оруулагч, удирдлагуудыг тайланг мэдээгээр хангах;
- Охин компаниудын санхүүгийн ажилтнуудыг удирдлагаар хангах;
Тавигдах шаардлага:
- Санхүүгийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Санхүүгийн менежмент, шинжилгээ, төлөвлөлтийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, удирдах түвшинд ажиллаж байсан бол давуу талтай;
- Санхүүгийн модел, төсөв, тайлан, хөрөнгө оруулалтын тооцоо боловсруулах өндөр чадвартай;
- Логик сэтгэлгээтэй, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай;
- Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх хурдтай, оновчтой санал дэвшүүлэх чадвартай;
- Дижитал санхүүгийн хэрэгсэл, программ хангамж (Excel advanced, ERP систем гэх мэт, PBI)-ыг чөлөөтэй ашигладаг;
- Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй;
- CFA зэрэгтэй бол давуу тал болно;
Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг
01
Анкет
хүлээн авах
хүлээн авах
02
Шалгалт
авах
авах
03
Ярилцлага
хийх
хийх
04
Шийдвэр
гаргах
гаргах
05
Зар хаах
Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг
- Эерэг зөв хандлага
- Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
- Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
- Багаар болон бие даан хурдтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.
* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.