Харилцагчийг халамжлах менежер
--Таван Богд Финанс ББСБ ХХК--
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн харилцагчийн үйлчилгээний стандартыг мөрдөх, цаашид компани болон харилцагчийн сэтгэл ханамжтай үлдэх нөхцлийг бүрдүүлж ажиллах
Харилцагчийн үйлчилгээний нэгжийн чиг үүрэгтэй холбоотой ажлуудын процессийн зураглал гаргах, үйл ажиллагаа процессийн дагуу явагдаж байгаа эсэхэд үнэлгээ хийх, тайлагнах
Харилцагчдад хүрч буй бүх төрлийн сувгийг удирдах, тухайн сувгаар ирж буй гомдол, лавлагаа, санал, хүсэлтийн бүртгэлийг хянах, хэрэглэгчдийн гомдол хүсэлт цаг тухай бүрд шийдэгдэж байгаа эсэхэд хяналт тавих, тайлагнах
Харилцагчийн замын зураглалыг тодорхойлох, шинэчлэх, шаардлагатай саналыг боловсруулах
Харилцагчийн үйлчилгээний нэгжийн чиг үүргийн хүрээнд журам, бодлогын баримт бичиг боловсруулахад хамтрах, хэрэгжилтийг хянах
Ажлын байранд тавигдах шаардлага
Санхүү, банк, эдийн засагч, бизнесийн удирдлага чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
Банк болон ББСБ-н байгууллагад 2-оос дээш жил, харилцагчийн үйлчилгээний чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай;
Технологийн компанид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
Мэдээлэл цуглуулах, мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах; Дата боловсруулах, тайлан гаргах чадамжтай байх;
Эдийн засаг, бизнес, финтек салбарын талаар мэдлэгтэй
Компанийн зүгээс ажилтанд санал болгох үнэ цэнэ
- Хагас жилд, жилийн эцэст урамшуулал цалин
- Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/
- Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ.
- Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт
- Уян хатан цагийн систем
- Ажилтны хуримтлалын хөтөлбөр
- Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө авах үйлчилгээ
Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг
хүлээн авах
авах
хийх
гаргах
Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг
- Эерэг зөв хандлага
- Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
- Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
- Багаар болон бие даан хурдтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.
* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.