Skip to Content

Харилцагчийн менежер

--Таван Богд Финанс ББСБ ХХК--

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Харилцагчийн үйлчилгээний стандарт, журмын дагуу бүх харилцагчтай мэргэжлийн түвшинд, хүртээмжтэй, хялбар, ухаалаг, аюулгүй байдлыг ханган харилцах.

  2. Дуудлагын төв болон дижитал сувгуудаар ирж буй бүх төрлийн лавлагаа, санал, гомдолд үнэн зөв, шуурхай, найрсгаар хариу өгч, мэдээллийг бүрэн гүйцэт системд бүртгэх, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх.

  3. Харилцагчидтай эерэг эргэх холбоо тогтоож, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцаа, үйлчилгээг тууштай хэрэгжүүлэх.

  4. Ирж буй лавлагаа, санал, хүсэлт, гомдлыг бүртгэх, хяналт тавих, шийдвэрлэлтийн явцыг хянах, тогтмол тайлагнах.

  5. Харилцагчийн үйлчилгээний сувгуудын хэвийн ажиллагааг хангах.

  6. Компанийн явуулж буй судалгааны ажлуудад оролцох, мэдээлэл цуглуулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Санхүү, банк, эдийн засагч, бизнесийн удирдлага чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  2. Банк болон ББСБ-н байгууллагад 2-оос дээш жил ажилласан туршлагатай

  3. Харилцагчийн үйлчилгээний чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай

  4. Дата боловсруулах, тайлан гаргах чадамжтай байх

  5. Шийдвэр гаргах, маргааныг шийдвэрлэх чадвартай, Заах болон ойлгуулах, багаар ажиллах чадвартай,

  6. Эдийн засаг бизнесийн талаар өргөн мэдлэгтэй

Компанийн зүгээс ажилтанд санал болгох үнэ цэнэ

  1. Хагас жилд, жилийн эцэст урамшуулал цалин
  2. Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/
  3. Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ.
  4. Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт
  5. Уян хатан цагийн систем
  6. Ажилтны хуримтлалын хөтөлбөр
  7. Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө авах үйлчилгээ

Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг

01
Анкет
хүлээн авах
02
Шалгалт
авах
03
Ярилцлага
хийх
04
Шийдвэр
гаргах
05
Зар хаах

Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг

  • Эерэг зөв хандлага
  • Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
  • Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
  • Багаар болон бие даан хурдтай ажиллах

Нэмэлт мэдээлэл

Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.

* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.