Skip to Content

Хяналтын менежер

--Таван Богд Финанс ББСБ ХХК--

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. СЗХ, Монголбанк, хөндлөнгийн аудит зэрэг кзохицуулагч байгууллагуудтай ББСБ-г төлөөлөн харилцах,

  2. Дотоод хяналтын тогтолцоо KCI боловсруулалт, мониторинг,

  3. Зөвлөмж, акт, албан шаардлагын биелэлтийн удирдлага,

  4. Power BI / SQL-ийн хяналтын дашбоард байгуулах, автоматжуулах,

  5. Дотоод журам, процессийн тасралтгүй сайжруулалтын санал,

  6. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк, санхүү, эдийн засаг, статистик, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  2. Банк, санхүүгийн салбарт аудитор, хянан шалгагчийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай,
  3. Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ, тайлагнал, хэрэгжилт ба нийцлийн хяналт болон зохиоцуулалтын/аудитын менежментийн ахисан түвшний ур чадвартай,
  4. Тайлан автоматжуулалт, Power BI, Tableau ашиглах чадвартай,
  5. MBA, CIA, CFA, CRMA зэрэг мэргэшлийн зэрэг, сертификаттай бол давуу тал болно.

Компанийн зүгээс ажилтанд санал болгох үнэ цэнэ

  1. Хагас жилд, жилийн эцэст урамшуулал цалин
  2. Сар бүр хоол, унааны нэмэгдэл
  3. Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/
  4. Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ.
  5. Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт
  6. Уян хатан цагийн систем
  7. Ажилтны хуримтлалын хөтөлбөр
  8. Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө авах үйлчилгээ

Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг

01
Анкет
хүлээн авах
02
Шалгалт
авах
03
Ярилцлага
хийх
04
Шийдвэр
гаргах
05
Зар хаах

Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг

  • Эерэг зөв хандлага
  • Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
  • Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
  • Багаар болон бие даан хурдтай ажиллах

Нэмэлт мэдээлэл

Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.

* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.