Эрсдэлийн удирдлагын менежер
Ulaanbaatar,
Mongolia
Ulaanbaatar,
Mongolia
Ажлын байрны зорилго:
Компанийн бүхий л үйл ажиллагааны эрсдэлтэй цэгийг тодорхойлж, дотоод хяналтын болон зайнаас хяналтын системийг сайжруулан боловсронгуй болгох, зөрчил дутагдлыг Группийн хэмжээнд дахин давтагдахгүй байх тал дээр арга хэмжээ авахад шууд удирдлага болон бусад газар, хэлтэс албаны удирдлагатай хамтран ажиллах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Группийн хэмжээнд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тодорхойлж, эрсдэлээс хамгаалах төлөвлөгөө, холбогдох дүрэм журам боловсруулан хэрэгжүүлэх
- Группийн охин компаниудын стратеги төлөвлөлт, бизнес төлөвлөгөө болон хэрэгжилтэд учирч болох эрсдэлийн талаар судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, удирдлагыг мэдээллээр хангах
- Группийн охин компаниудын үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд цаашид үүсэж болох эрсдэлийг бууруулах талаар санал боловсруулан, дүгнэлт гаргах
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, Эрсдэлийн менежмент, Санхүүгийн менежментийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Эрсдэлийн удирдлагаар 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай;
- Өгөгдлийн шинжилгээ хийх талаар мэдлэг туршлагатай, R, Power BI гэх мэт шинжилгээний программууд дээр ажиллах чадвартай;
- Мэргэжлийн ёс зүйг баримталдаг, өндөр сахилга баттай, хурдтай, бизнес сэтгэлгээтэй;
- Багаар хамтран ажиллах болон харилцааны ур чадвартай байх;
- Аливаад суралцах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг
01
Анкет
хүлээн авах
хүлээн авах
02
Шалгалт
авах
авах
03
Ярилцлага
хийх
хийх
04
Шийдвэр
гаргах
гаргах
05
Зар хаах
Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг
- Эерэг зөв хандлага
- Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
- Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
- Багаар болон бие даан хурдтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.
* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.