Ахлах санхүүгийн менежер
Ulaanbaatar,
Mongolia
Ulaanbaatar,
Mongolia
Ажлын байрны зорилго:
Группийн хэмжээн дэх эргэлтийн бус болон үндсэн хөрөнгийн ашиглалт, хөдөлгөөн, хадгалалтад санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт тавих, мэдээллийн нэгдсэн санг оновчтой удирдаж, түрээсийн менежментийг үр ашигтай зохион байгуулах замаар компанийн хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Группийн үндсэн хөрөнгийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан үүсгэх, ашиглалт, хадгалалт, шилжилт хөдөлгөөнийг хянаж, зохион байгуулж ажиллах;
- Группийн түрээслүүлэх хөрөнгийн менежментийг хариуцан гүйцэтгэх;
- Үндсэн хөрөнгийн хэрэгцээ, шаардлагыг дүгнэх, шаардлагатай тохиолдолд биетээр хүлээн авах ажилд оролцох;
- Охин компани хооронд хөрөнгийн солилцоо хийх мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх, охин компаниудыг холбох;
- Зах зээлийн үнийн судалгаа хийх, тайлагнах;
- Эргэлтийн бус хөрөнгийн бүтэц, зориулалт болон зохистой байдлыг шинжлэн дүгнэх, шаардлагатай тохиолдолд санал боловсруулан танилцуулах;
Тавигдах шаардлага:
- Санхүүгийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй ба мэргэжлээрээ ажилласан туршлагатай;
- Групп компанид үндсэн хөрөнгийн менежмент, хөрөнгийн удирдлагаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Ёс зүйтэй, эерэг хандлагатай;
- Санаачлагатай, суралцах чадвар сайтай, хурдтай;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай;
- Тогтвор суурьшилтай өсөж, хөгжиж ажиллах эрмэлзэлтэй;
- Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн ялангуяа excel дээр ажиллах чадвар сайн байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
- Power BI дээр ажилладаг бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл:
Сонголттой цагийн хуваарь;
Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
Урамшуулалт цалин; Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
Хоол, унааны хөнгөлөлт; Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт;
2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;
Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг
01
Анкет
хүлээн авах
хүлээн авах
02
Шалгалт
авах
авах
03
Ярилцлага
хийх
хийх
04
Шийдвэр
гаргах
гаргах
05
Зар хаах
Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг
- Эерэг зөв хандлага
- Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
- Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
- Багаар болон бие даан хурдтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.
* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.