Skip to Content

Ахлах санхүүгийн менежер /гадны банк СБ-н зээл, комплайнс/

Ulaanbaatar, Mongolia

Ажлын байрны зорилго: 

Гадаадын банк, олон улсын санхүүгийн байгууллагуудаас (ОУСБ) эх үүсвэр, зээл санхүүжилт татах, хэлцэл хийх, зээлийн гэрээний биелэлт болон олон улсын комплайнс, тайлагналын стандартыг чанд мөрдүүлж ажиллахад оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. ОУ-ын банк, санхүүгийн байгууллагатай харилцаа тогтоох, мэдээллийн урсгалыг хариуцах;

  2. ОУ-ын банк, санхүүгийн байгууллагатай хийх хурал уулзалтыг зохион байгуулах, Группийг төлөөлөх оролцох;

  3. Хурал уулзалтад зориулсан танилцуулга, мэдээлэл бэлдэх, сайжруулах, тогтмол шинэчлэх;

  4. Группийн хэрэгцээнд тулгуурласан зээл, санхүүжилтийн хүсэлт гаргах;

  5. ОУ-ын банк, санхүүжүүлэгчидтэй зээл болон бусад нөхцөлөөр хамтран ажиллах нөхцөл, шаардлагуудыг Группийн нийтлэг эрх ашгийн хүрээнд харилцан тохиролцох;

  6. Санхүүжилтийн шаардлагатай баримт бичгийг цаг хугацаанд нь бүрдүүлж, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх;

  7. ОУ-ын банк, санхүүгийн байгууллагатай байгуулах зээлийн гэрээ, барьцаа батлан даалтын гэрээ, бусад гэрээний төслийг эцэслэх, батлуулах ажлыг зохион байгуулах;

  8. Шаардлагатай тохиолдолд бусад чиглэлээр амаар болон бичгээр орчуулга хийх;

Тавигдах шаардлага:

  1. Санхүүгийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй ба мэргэжлээрээ ажилласан туршлагатай;

  2. Групп компанид эх үүсвэр бүрдүүлэх, санхүүжилтийн гэрээ хэлцэл байгуулах, гадны зээл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

  3. Ёс зүйтэй, эерэг хандлагатай, ахисан түвшний харилцааны ур чадвартай байх;

  4. Санаачлагатай, суралцах чадвар сайтай, хурдтай;

  5. Багаар болон бие даан ажиллах чадвартай;

  6. Тогтвор суурьшилтай өсөж, хөгжиж ажиллах эрмэлзэлтэй;

  7. Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн ялангуяа excel дээр ажиллах чадвар сайн байх;

  8. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;

Нэмэлт мэдээлэл:

  1. Сонголттой цагийн хуваарь;

  2. Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;

  3. Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;

  4. Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;

  5. Хоол унааны хөнгөлөлт, эрүүл мэндийн даатгалд хамрагдах;

  6. 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;

Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг

01
Анкет
хүлээн авах
02
Шалгалт
авах
03
Ярилцлага
хийх
04
Шийдвэр
гаргах
05
Зар хаах

Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг

  • Эерэг зөв хандлага
  • Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
  • Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
  • Багаар болон бие даан хурдтай ажиллах

Нэмэлт мэдээлэл

Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.

* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.