Skip to Content

Бодлогын менежер

--Таван Богд Финанс ББСБ ХХК--

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Дотоод бодлого, журмын архитектурыг бий болгох, шинэчлэх, баримтыг нэгдсэн системд хадгалах,
  2. Бодлогын нийцлийн хяналт, тайлан, ТУЗ-ийн дүрэм, дотоод журам, ёс зүйн дүрэм болон засаглалын баримт бичгийг шинэчилж бүтэцтэй уялдуулах,
  3. Шинэ бодлого боловсруулах процесс, шинэчлэх цикл, баталгаажуулах workflow-г дижитал болгох,
  4. Гадны интеграцийн (Open Banking, fintech түнш) бодлогуудыг боловсруулах,
  5. СЗХ-ны зохицуулалтын шинэчлэлийг дотоод бодлого болгож тусгах,
  6. Compliance management framework-ийн дотоод бодлого хариуцах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Хууль, бизнес удирдлага, нийтийн засаглалын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (PMP/CIA/CISA )

  2. Банк санхүүгийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай,

  3. Бодлого, журам, тайланг тодорхой, хуулийн шаардлагад нийцсэн байдлаар боловсруулах

  4. Confluence/Notion/SharePoint, MS Office advanced, Power BI ашиглах чадвартай,

  5. Англи хэл ахисан түвшин (CEFR B2+, СТОУС, FATF, GRI ) чадвартай бол давуу тал болно.

Компанийн зүгээс ажилтанд санал болгох үнэ цэнэ

  1. Хагас жилд, жилийн эцэст урамшуулал цалин
  2. Сар бүр хоол, унааны нэмэгдэл
  3. Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/
  4. Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ.
  5. Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт
  6. Уян хатан цагийн систем
  7. Ажилтны хуримтлалын хөтөлбөр
  8. Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө авах үйлчилгээ

Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг

01
Анкет
хүлээн авах
02
Шалгалт
авах
03
Ярилцлага
хийх
04
Шийдвэр
гаргах
05
Зар хаах

Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг

  • Эерэг зөв хандлага
  • Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
  • Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
  • Багаар болон бие даан хурдтай ажиллах

Нэмэлт мэдээлэл

Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.

* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.