Санхүүгийн шинжээч /Мониторинг/
Ulaanbaatar,
Mongolia
Ulaanbaatar,
Mongolia
Ажлын байрны зорилго: Хариуцсан охин болон хамааралтай компаниудын төлбөр тооцоо, худалдан авалт, гэрээний шатанд санхүүгийн цогц хяналт (мониторинг) хийж, эрсдэлээс сэргийлэх, удирдлагыг үнэн зөв тайлан мэдээллээр хангах замаар компанийн мөнгөн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг зохицуулахад оршино.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хариуцсан компаниудын төлбөрийн хүсэлтийг хянах, баталгаажуулах;
- Хариуцсан компаниудын худалдан авалтын хүсэлтийг хянах, баталгаажуулах;
- Хариуцсан компаниудын гэрээний төслийг хянах, баталгаажуулах;
- Компанийн худалдан авалтын тайлан бэлтгэх, тайлагнах;
- Удирлагыг дотоод тайлан мэдээ, тооцооллоор хангах;
- Санхүүгийн мониторингийг хэрэгжүүлэх;
Тавигдах шаардлага:
- Санхүүгийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй ба мэргэжлээрээ ажилласан туршлагатай;
- Ёс зүйтэй, эерэг хандлагатай;
- Санаачлагатай, суралцах чадвар сайтай, хурдтай;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай;
- Тогтвор суурьшилтай өсөж, хөгжиж ажиллах эрмэлзэлтэй;
- Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн ялангуяа excel дээр ажиллах чадвар сайн байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Power BI дээр ажилладаг бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл:
Сонголттой цагийн хуваарь;
Мэргэжлийн болон үндсэн ур чадваруудын сургалтуудад хамрагдах;
Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
Урамшуулалт цалин: Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
Гар утасны төлбөр, хоол, унааны хөнгөлөлт: Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50%-ийн хөнгөлөлт;
2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;
Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг
01
Анкет
хүлээн авах
хүлээн авах
02
Шалгалт
авах
авах
03
Ярилцлага
хийх
хийх
04
Шийдвэр
гаргах
гаргах
05
Зар хаах
Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг
- Эерэг зөв хандлага
- Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
- Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
- Багаар болон бие даан хурдтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.
* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.