Skip to Content

Хуулийн зөвлөх

Ulaanbaatar, Mongolia
Ажлын байрны зорилго: 
Таван Богд Групп нь худалдаа, үйлчилгээ, борлуулалт, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани юм. Хуулийн зөвлөх нь компанийн бүх хуулийн асуудлыг хариуцан ажиллах бөгөөд гэрээ, хэлэлцээрийн үйл ажиллагаа, маргаан, эрсдэлийн удирдлага, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үүрэг гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Компанийн бүх төрлийн гэрээтэй холбоотой ажил үүргийг гүйцэтгэх;

  2. Гэрээний төсөл боловсруулах, хэрэгжүүлэх явцын хяналт үнэлгээг хийх;

  3. Үйл ажиллагааны аливаа эрсдэлгүй гэрээ байгуулахад хууль, эрх зүйн санал зөвлөгөө өгөх;

  4. Маргаантай асуудалд эрх зүйн дүгнэлт өгч, шийдвэрлүүлж ажиллах;

  5. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал болон бусад төрлийн тушаал, шийдвэр, журмын хяналтыг хийх;

Тавигдах шаардлага:

  1. Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  2. Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан туршлагатай;

  3. Аливааг олон талаас нь харж асуудлыг зөв оновчтой шийдвэрлэж, дүн шинжилгээ хийх чадвартай;

  4. Албан бичиг боловсруулах ур чадвартай;

  5. Эрсдлийг таамаглах, урьдчилан сэргийлэх чадвартай;

  6. Шударга, зарчимч, эерэг хандлагатай, хариуцлага хүлээх чадвартай;

  7. Цаг баримтладаг;

  8. Багаар ажиллах болон харилцан ойлголцох чадвартай;

  9. Байгууллагын соёл болон орчиндоо зохицох чадвартай;

  10. Комьпютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;

  11. Бүтээлч шинийг санаачлагч;

  12. Англи  хэлний мэдлэгтэй бол давуу талтай;

Нэмэлт мэдээлэл:

  1. Уян хатан цагийн хуваарь;

  2. Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;

  3. Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;

  4. Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;

  5. Хоол унааны хөнгөлөлт, эрүүл мэндийн даатгалд хамрагдах;

  6. 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;



Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг

01
Анкет
хүлээн авах
02
Шалгалт
авах
03
Ярилцлага
хийх
04
Шийдвэр
гаргах
05
Зар хаах

Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг

  • Эерэг зөв хандлага
  • Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
  • Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
  • Багаар болон бие даан хурдтай ажиллах

Нэмэлт мэдээлэл

Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.

* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.