Skip to Content

Ахлах хуулийн зөвлөх /англи хэлтэй/

Ulaanbaatar, Mongolia
Ажлын байрны зорилго: 
Таван Богд Группийн толгой болон охин компаниудын үйл ажиллагааны хүрээнд аливаа эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх, гэрээ хэлцлийн /англи болон монгол хэл дээр/ төсөл боловсруулах, хянах санал өгөх,  баримт бичгийн төсөл боловсруулах, хянах санал өгөх, бизнесийн үйл ажиллагааг хууль эрх зүйн эрсдэлээс хамгаалах зорилготой хуулийн дүгнэлт боловсруулах, зөвлөмжийг тухай бүр өгөх, хууль хяналтын байгууллага болон шүүхэд төлөөлөх, үүссэн шийдвэрлүүлэх авлагыг хуульд заасан хүрээнд барагдуулах,  группийн ажилтнуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, хуулийн зөвлөхүүдийг чиг үүргийн удирдлагаар хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг хууль зүйн үйлчилгээг  үзүүлэхэд оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  1. Компанийн бүхий л үйл ажиллагааны эрсдэлтэй цэгийг тодорхойлох, компанийн үйл ажиллагааны хүрээнд аливаа  эрхзүйн эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах,  хууль, эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг хангахад шууд удирдлага болон бусад газар, хэлтэс албаны удирдлагад мэдээлэл, зөвлөгөө өгч хамтран ажиллах;
  2. Компанийг хууль, шүүх төрийн байгууллагад төлөөлөх, байгууллагын эрх ашгийг хамгаалах;
  3. Эрхзүйн болон бодлогын баримт баримт боловсруулах;
  4. Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах, хянах;
  5. Компанийн эрх зүйтэй холбоотой ажлууд;
Тавигдах шаардлага:
  1. Эрхзүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Гадаад харилцагч нартай гэрээ байгуулах, холбогдох хууль зүйн асуудлыг шийдвэрлэж байсан 5-аас дээш жилийн туршлагатай;
  3. Бизнесийн болон хууль зүйн англи хэлний бичгийн өндөр чадвартай;
  4. Асуудлыг олон талаас нь дүгнэх, шийдвэрлэх ур чадвартай;
  5. MS Office хэрэглээний программууд /MS Excel, Word/ программ дээр сайн ажиллах чадвартай;
  6. Аман болон бичгийн харилцааны ур чадвар сайтай;
  7. Бие даан болон багаар хамтран ажиллах чадвартай;

Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг

01
Анкет
хүлээн авах
02
Шалгалт
авах
03
Ярилцлага
хийх
04
Шийдвэр
гаргах
05
Зар хаах

Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг

  • Эерэг зөв хандлага
  • Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
  • Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
  • Багаар болон бие даан хурдтай ажиллах

Нэмэлт мэдээлэл

Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.

* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.