Skip to Content

Санхүү төлөвлөлтийн менежер

Ulaanbaatar, Mongolia
Ажлын байрны зорилго: 
Хариуцсан компаниудын бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангаж, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх, охин компаниудын санхүүгийн үр ашгийг тогтвортой өсгөхийн тулд макро орчны хүчин зүйлийн хувьсагчдын өөрчлөлтийг таамаглаж, зах зээлийн судалгаа мэдээллээр хангах, санхүүгийн тоон баримтад дүн шинжилгээ хийх замаар үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, охин компаниудын санхүүгийн мэдээ тайланд хяналт тавих, санхүүгийн удирдлагаар хангахад оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  1. Санхүүгийн үр ашгийг тогтвортой өсгөх, санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой ашиглах, санхүүгийн эрсдэлийг бууруулах;
  2. Компанийн урт болон богино хугацааны санхүүгийн төлөвлөлт боловсруулах, хэрэгжүүлэх;
  3. Удирдлагуудыг тайлан мэдээгээр хангах;
  4. Санхүүгийн тооцоо, шинжилгээ хийж, удирдлагын шийдвэр гаргалтад тухай бүрд дэмжлэг үзүүлэх;
  5. Санхүүгийн модель боловсруулах, хөгжүүлэх, оновчтой ашиглах;
Тавигдах шаардлага:
  1. Санхүүгийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Санхүүгийн менежмент, шинжилгээ, төлөвлөлтийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  3. Санхүүгийн модель, төсөв, тайлан, хөрөнгө оруулалтын тооцоо боловсруулах чадвартай;
  4. Дижитал санхүүгийн хэрэгсэл, программ хангамж (Excel advanced, ERP систем, PBI)-ыг чөлөөтэй ашигладаг;
  5. Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй;
  6. Логик сэтгэлгээтэй, дүн шинжилгээ хийх чадвартай;
  7. Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх хурдтай, оновчтой санал дэвшүүлэх чадвартай;
  8. CFA зэрэгтэй бол давуу тал болно;

Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг

01
Анкет
хүлээн авах
02
Шалгалт
авах
03
Ярилцлага
хийх
04
Шийдвэр
гаргах
05
Зар хаах

Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг

  • Эерэг зөв хандлага
  • Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
  • Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
  • Багаар болон бие даан хурдтай ажиллах

Нэмэлт мэдээлэл

Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.

* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.