Skip to Content

Чанар хяналтын ахлах инженер

Ulaanbaatar, Mongolia
Ажлын байрны зорилго:
Таван Богд Группийн хэмжээнд хэрэгжүүлж буй барилгын төслийн удирдамжийн дагуу барилгын ажил, хэрэглэгдэх материалын шаардлагыг тодорхойлж барилгын бүхий л ажлыг аюулгүй ажиллагааны болон мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь технологийн, чанарын, гүйцэтгэлийн хяналтыг Монгол улсын барилгын норм дүрэм ба стандартад нийцүүлэн цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэн ажиллахад уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  1. Таван Богд Группийн хэмжээнд хэрэгжүүлж буй барилгын төслийн удирдамжийн дагуу барилгын ажил, хэрэглэгдэх материалын шаардлагыг тодорхойлж барилгын бүхий л ажлыг аюулгүй ажиллагааны болон мэргэжлийн удирдлагаар хангах;
  2. Үйл ажиллагаанд нь технологийн, чанарын, гүйцэтгэлийн хяналтыг Монгол улсын барилгын норм дүрэм ба стандартад нийцүүлэн цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэн ажиллах;
  3. Төслийн удирдамжийн дагуу төслийн шаардлага, ажлын хэмжээ, хуваарь, зардал эрсдэл, өөрчлөлт, худалдан авалтыг хяналт тавих, төслийн чанарын шалгуурыг төлөвлөх, удирдах, хянах;
  4. Төслийн барилга угсралтын ажлын зураг төсөл,төлөвлөлт, инженерийн бэлтгэл ажил, материал хангамжийн асуудлыг холбогдох удирдлага болон нэгжийн оролцоотой зохион байгуулж, чанарын үзлэг шалгалтыг зохион байгуулж, үр дүнтэй барилга угсралтын график төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх;
Тавигдах шаардлага: 
  1. Барилгын инженерээр 5 ба түүнээс дээш жил ажилласан
  2. Барилгын төслийг хянан, удирдах, хэрэгжүүлэх чадвартай, Төслийн удирдлагын менежментийн ахисан түвшний мэдлэгтэй
  3. Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, барилгын менежментээр төгссөн

Бид дараах үе шатуудын дагуу сонгон шалгаруулалтаа хийдэг

01
Анкет
хүлээн авах
02
Шалгалт
авах
03
Ярилцлага
хийх
04
Шийдвэр
гаргах
05
Зар хаах

Бид ирээдүйн ажилтнаасаа дараах нийтлэг зан төлөвийг хүлээдэг

  • Эерэг зөв хандлага
  • Ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байдал
  • Өсөлтийн сэтгэлгээ, тасралтгүй суралцах хандлага
  • Багаар болон бие даан хурдтай ажиллах

Нэмэлт мэдээлэл

Та салбар бүрдээ манлайлсан групп компанид ажиллахыг хүсвэл доорх имэйл хаягаар холбогдоно уу.

* Анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бид таны анкет дээрх утасны дугаараар холбоо барих болно.